Цаг үеийн мэдээ

Индонез улс тусгаар тогтнолынхоо 75 жилийн ойн баярыг тохиолдуулан 119,175 хоригдолд өршөөл үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өршөөлийн хууль батлагдсан даруйд 1438 хоригдлыг эхний ээлжинд суллажээ.

Хоригдох хугацаандаа сахилга баттай байж, гэм буруугаа ухааран, хувь хүний хөгжлийн хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдсан хоригдлууд энэхүү өршөөлд багтсан байна.

Өршөөл үзүүлснээр улсын төсвөөс хоригдлуудыг тэжээх зардлаас 176 тэрбум рупи (11,9 сая ам.доллар)-г хэмнэх юм байна.

Эх сурвалж: Tempo.Co

Таны сурталчилгаа