Цаг үеийн мэдээ

Путиныг хүчтэй шүүмжлэгч ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный Омск хотын эмнэлэгт комд, ухаангүй байдалтай байна.

Өчигдөр буюу пүрэв гаргийн өглөө Томскоос Москвагийн чиглэлд зорчиж явсан Алексей Навальныйн биеийн байдал гэнэт муудаж онгоцонд ухаан алдаж унасан юм. Үүнтэй холбоотойгоор онгоцыг Омск хотноо яаралтай газардуулж түүнийг тус хотын нэгэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтүүлэн, уушгины хиймэл амьсгалын аппарат залгасан байна.

Хэвлэлийн төлөөлөгчийнх нь мэдээлж байгаагаар нислэгийн өмнө Навальныйн биеийн байдал нь хэвийн, ямар нэгэн зовиур илрээгүй байсан байна.

Онгоцны буудлын зоогийн газарт Навальный ганц аяга цай уусан бөгөөд тэр цайнд нь санаатайгаар хор хийсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна.

Тиймээс сөрөг хүчний тэргүүний амь насанд санаатайгаар халдахыг завдсан хэргээр эрүү үүсгэн шалгуулахыг хүсч байгаагаа Навальныйн хамтран зүтгэгчид нь мэдэгдсэн байна. Түүнчлэн Навальныйг Европын томоохон эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлэхэд шаардлагатай нөхцөл бололцоог бүрдүүлж өгөхийг холбогдох албаныхнаас хүссэн байна.

Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар хамтарсан мэдэгдэл хийж, Навальныйг эх орондоо хүлээн авч эмчлэн, түүнд улс төрийн орогнол олгоход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа