Хордсоны улмаас комд байгаа ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг дэмжигчид өчигдөр орой Москва, Санкт-Петербург, Новосибирск, Нижний Новгород, Мурманск, Пермь хотуудад жагсаал хийлээ.
Москва хотод жагсаалын үеэр таван хүнийг баривчилсан байна. Новосибирск хот дахь Лениний талбайд Навальныйг дэмжигч 40 гаруй хүн цуглаж, ганц ганцаараа ээлжлэн уриа лозунг барин зогссон байна.
Жагсагчид “Навальныйг хордуулсан”, “ Аймхайчуудын зэвсэг нь – Хор”, “Путин Навальныйгаас айж байна”, "Навальный амьдар" гэх зэрэг бичигтэй лозунг барьсан байна.
Путиныг хүчтэй шүүмжлэгч ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный Омск хотын эмнэлэгт комд, ухаангүй байдалтай байгаа юм. Өчигдөр буюу пүрэв гаргийн өглөө Томскоос Москвагийн чиглэлд зорчиж явсан Алексей Навальныйн биеийн байдал гэнэт муудаж онгоцонд ухаан алдаж унасан юм. Онгоцны буудлын зоогийн газарт Навальный ганц аяга цай уусан бөгөөд тэр цайнд нь санаатайгаар хор хийсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна.
Эх сурвалж: Тайга.инфо