КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжсэн.
Нөхцөл байдлыг харгалзан 09 дүгээр сарын 15-наас хойш зарим хязгаарлалтын дэглэмийг сулруулах, цуцлах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөөд байна хэмээн мэдээлсэн. Цаашид соёл урлаг, спортын арга хэмжээдийн талаар мөн И спортын төвүүдийг нээх талаар ажиллаж байна.
Мөн 9-р сарын 14-нөөс аймгуудын сургууль, цэцэрлэгүүд, нийслэлийн хэмжээнд 9-р сарын 21-нээс хэвийн горимд шилжихээр бэлтгэлээ хангаж байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээлсэн байна.