Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулах төслийн багийнхан Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат болон газрын харилцаа, инженерийн шугам сүлжээний байгууллагын инженер техникийн ажилтнуудтай уулзалт хийжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь 2021 оноос эхлэн баригдах бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгчид, хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх 2 үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ.
Дархан-Уул Аймгийн зүгээс тус төвийг барих газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн байна. Төвийн барилга угсралтын ажил ирэх оны хавар эхлэх аж.