Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : "2020 оны 8 сарын 30-ны өдөр ХӨСҮТ-ийн гурван вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 678 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд :
2020 оны 8 сарын 29-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүн,
Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 44 жолооч,
Эмч, эмнэлгийн ажилчид 3 хүний шинжилгээ эдгээр анхны шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй байна.
Мөн 2020 оны 8 сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүний давтан шинжилгээ,
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34 хүний давтан шинжилгээ,
Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ,
Тусгаарлан ажиглах байруудад байгаа 87 хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн орж ирж батлагдсан 301 тохиолдлоос 295 буюу 98 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс 29 хүн сувилалын ажиглалтад, 40 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 226 хүний ажиглалтад тандалтын хугацаа дууссан.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар коронавируст халдвартай 6 хүн эмчлэгдэж байгаа. Тэдний биеийн байдал хөнгөн байна. Нийтдээ ХӨСҮТ-ийн клиникт 27 хүн тусгаарлагдан ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" гэлээ