Цаг үеийн мэдээ

Энэ оны тавдугаар сарын 18-нд Хятад улс Австралийн арвайн импортод 80%-ийн татвар ногдуулахаар шийдвэрлэж Австралийн үхрийн махны импортыг хориглох болсон бөгөөд дарсны импортод хийх хяналт шалгалтыг чангатгаж эхэллээ. Ийнхүү хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох үхрийн махны импортод хориг тавих болсон шалтгаанаа Хятад улс хэрэглэгчдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй гэсэн тайлбар өгсөн аж. Үүнийг Австралийн хэвлэлүүдээр шалтаг хайсан зүйл гэж мэдээлж байна.  Хоёр орны хоорондын асуудлууд хурцлагдмал байдалд байсаар байхад нэмж эдийн засгийн хүнд цохилтыг өглөө гэж Австрали улс Хятад улсыг буруутгажээ. 

Хятад улсын нэгэн дипломатч хэлэхдээ “Шинэ коронавирусын өвчний эх үүсвэрийг эрэн сурвалжилж олж тогтоох талаар Австралийн Засгийн газар улс орнуудад уриалга гаргасан нь Хятад улсад маш эмзэг туссан” гэв.

Австрали улс Хятад улсад хэр их итгэл хүлээлгэдэг вэ? 

Өнгөрсөн долоо хоногт Австрали улсын засгийн газар бусад орнуудтай хийсэн гэрээ, хэлэлцээрийг цуцлах хууль гаргах тухай санаачилсан бөгөөд энэ нь Хятад улсруу чиглэсэн бодлого гэж хүмүүс үзэж байгаа аж.

 

Таны сурталчилгаа