Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2020.09.01/ Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа :  2020 оны 8 сарын 31-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 318 хүний сорьцод шинжилгээ хийснээс 315 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 3 хүний шинжилгээнд коронавирусний халдвар илэрлээ. Энэ бол 2020 оны 8 сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 60 настай эмэгтэй,  21 настай эрэгтэй, 58 настай эмэгтэй хүмүүсийн шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Бусад шинжилгээ : 

8 сарын 20-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 263 хүн,

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолооч,

ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 3 эмч, ажилтан,

Тандалтын зорилгоор цуглуулсан 3 хүний шинжилгээ,

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ,

Сувилалд тусгаарлагдаж буй 11 хүний давтан шинжилгээ,

Тусгаарлан ажиглах байранд байгаа 7 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 304 боллоо. Үүнээс 295 буюу 97 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 29 хүн нь сувилалын ажиглалтад, 40 хүн нь гэрийн ажиглалтад, 226 хүн тандалт судалгаа ажиглалтын хугацаа дууссан байна.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 9 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь хөнгөн байна. Нийт ХӨСҮТ-д 30 хүн ажиглалт тандалтад байна" гэлээ.

Таны сурталчилгаа