Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дугаар баг “Ховд” голд хүн урсаж байна гэсэн дуудлагыг 9 сарын 2-ны өдрийн 16:55 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан 16:58 цагт очиж, “Ховд” голд урсаж байсан тус аймгийн харьяат иргэн К /19 настай, эмэгтэй/-ийг эсэн мэнд аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгчээ.