Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.09.03/ коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 9 сарын 2-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийтдээ 354 хүнд шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй.

Үүнд : 

8 сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 267 хүний давтан шинжилгээ,

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ,

Сувилалд тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, 

Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 37 хүний давтан шинжилгээ,

Тандалтын зорилгоор хийсэн 4 хүний шинжилгээ / Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Дархан-Уул аймгийн Өрхийн Эрүүл мэндийн төвийн сорьциудаас хийсэн шинжилгээ / 

Увс аймагт тусгаарлагдсан 5 хүний шинжилгээ, 

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан коронавирусийн халдварын 306 тохиолдол байна. Үүнээс эдгэрсэн 296  буюу 96.7 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 21, гэрийн ажиглалтад 46, ажиглалт тусгаарлалтын хугацаа нь дууссан 229 хүн байна.

ХӨСҮТ-д коронавирусний халдвар авсан 10 хүн эмчлэгдэж байгаагаас 9 нь хөнгөн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Нийтдээ ХӨСҮТ-д 28 хүн ажиглалт, тусгаарлалтад байна" гэлээ. 

Таны сурталчилгаа