Цаг үеийн мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өнөөдөр Ургацын комиссын хурал болж, 2020 оны ургацын урьдчилсан төлөв байдлыг танилцууллаа.  Ургацын комиссын бүрэлдэхүүнд багтсан яамдын дэд сайд нар, холбогдох агентлагуудын мэргэжилтнүүд оролцов. 

Ургацын комиссын хурлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Ургацын комиссын дарга З.Мэндсайхан удирдан явууллаа. Тэрээр “ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариалачдад хүргэх, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж шуурхай  ажиллах”-ыг  үүрэг болголоо. 

УЛААНБУУДАЙ, ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ УРГАЦ ЭНЭ ЖИЛ НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА 

2020 онд улсын хэмжээгээр  394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0  мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн  тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна. Улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломж бүрдэж байгаа юм.  

Ургацын урьдчилсан төлөвийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулбал хураан авах улаанбуудай 80.0 мянган тонноор, төмс 46.2 мянган тонноор, хүнсний ногоо 19.0 мянган тонноор тус тус нэмэгдэх төлөвтэй байна.

 

Таны сурталчилгаа