Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран 9 дүүргийн 45 байршилд борлуулалтын цэг нээж шинэ ургацын төмс, хүнсний ногооны борлуулалтыг эхлүүлсэн. Цаашид Төмөр замын Улаанбаатар өртөөний баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ыг 11 дүгээр сар хүртэл орон нутгийн ногоочдод бөөний борлуулалт хийх зориулалтаар ашиглуулах асуудлуудыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Эх сурвалж : Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам