Сарын тэмдгийн аяга гэж юу вэ?
Энэ нь, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирсэн үед уламжлалт хэрэглээ болсон даамск, тампоны хэрэглээг халсан шинэлэг ариун цэврийн хэрэглэл юм.Сарын тэмдгийн аяга нь резин, силиконоор хийсэн жижиг, уян хатан юүлүүр хэлбэртэй ба биеийн онцлог/ хэр их хэмжээгээр ирэх/-оос хамаарч 12 цаг хүртэлх хугацаанд ашиглах боломжтой юм.
Сарын тэмдгийн аягыг хэрхэн яаж хэрэглэх вэ?
Та сарын тэмдэгний аягаханыг ашиглахаасаа өмнө эмчийн зөвлөгөө авах нь зүйтэй юм. Учир нь аягахан нь хэд хэдэн төрлийн хэмжээтэй байдаг учраас танд аль хэмжээ нь тохирохыг мэдэх хэрэгтэй.
Юунаас хамаарч сарын тэмдгийн аяга нь олон төрөлтэй байдаг вэ?
- таны нас
- таны умайн хүзүүний урт
- аяганы багтаамж
- аарцагны булчингийн хүч чадал гэх мэт.
Аль насны эмэгтэйчүүдэд тохиромжтой вэ?
Ихэвчлэн үтрээгээр төрөөгүй 30-аас доош насны эмэгтэйчүүдэд зөвлөдөг байна. 30-аас дээш настай, үтрээгээр төрсөн, эсвэл хүнд сарын тэмдэгтэй эмэгтэйчүүдэд том хэмжээтэй аяга хэрэглэхийг эмч зөвлөдөг аж.
Сарын тэмдгийн аяганд хийхээсээ өмнө юуг анхаарах ёстой вэ?
Сарын тэмдгийн аягыг анх удаа хэрэглэхэд таагүй мэдрэмж төрж магадгүй юм. Аягандаа хийхээсээ өмнө ирмэгийг нь усан суурьтай тосоор тослох хэрэгтэй. Та аягаа зөв хийсэн бол хөдөлж, үсрэх, суух, босох гэх мэт өдөр тутмын зүйлийг хийхэд ямар нэг зовиур илрэхгүй. Хэрэв ямар нэг хөндгүүр, зовиур илэрвэл эмчид хандах хэрэгтэй.
Хэдэн цаг ашиглах боломжтой вэ?
Сарын тэмдгийн аягыг 6-12 цагийн турш зүүж болно.
Аягаханыг хэрхэн арчилж цэвэрлэх ёстой вэ?
Дахин хэрэглэх боломжтой сарын тэмдгийн аягыг үтрээндээ оруулахаас өмнө угааж цэвэрлэх хэрэгтэй. Сарын тэмдгийн аяга нь удаан эдэлгээтэй бөгөөд арчилгаанаас хамаарч 6 сар - 10 жил хүртэл ашиглах боломжтой юм.
Сарын тэмдгийн аяга хэрэглэх нь ямар давуу талтай вэ?
- тампоноос илүү аюулгүй байдаг
- тампоноос илүү их цус агуулдаг
- тампоноос илүү байгаль орчинд ээлтэй
- бэлгийн харьцааны үеэр мэдрэгддэггүй (зарим брэндүүд)
- спиральтэй байсан ч хэрэглэж болно
- санхүүгийн хувьд маш их хэмнэлттэй
- байгальд ээлтэй буюу дахин ашиглах боломжтой сарын тэмдгийн аяга нь удаан хугацаагаар ашиглагддаг тул хог хаягдал үүсэхгүй.
Сарын тэмдгийн аяга нь цус шингээх биш цуглуулдаг учраас тампоноос болж ховор тохиолддог бактерийн халдвар болох хорт шокын синдром (TSS) -аар өвчлөх аюулгүй гэсэн үг юм.