“Батмэн” киноны гол дүрийн жүжигчин Robert Pattinson коронавирус тусч Warner Bros компани тус киноны зураг авалтыг түр хойшлууллаа” гэж АНУ-ын хэвлэлүүд мэдээлжээ. Мөн кино продакшны нэгэн ажилтны Ковид-19-ийн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд тусгаарлагдаж байгааг хэвлэлийн ажилтан дурьдсан байна. “Батмэн” кино нь 2021 оны 6-р сард үзэгчдийн хүртээл болох төлөвтэй байсан ч 2021 оны 10-р сар хүртэл хойшлогдлоо.
Эх сурвалж: BBC.COM