Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.09.07/ коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 9 сарын 6-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийтдээ 421 хүнд шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй.

Үүнд : 

8 сарын 24-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 257 хүний давтан шинжилгээ,

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн шинжилгээ,

Дархан-Уул аймаг тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ,

Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 28 хүний давтан шинжилгээ,

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 107 хүний давтан шинжилгээ, 

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна.

ХӨСҮТ-д өнөөдөр 14 хүн эмчлэгдэж байна. 8 хүний биеийн байдал хөнгөн, 6 хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

Нийт улсын хэмжээнд коронавирусний батлагдсан 310 тохиолдол байна. Эдгэрсэн 296 хүн байна. Үүнээс сувиллын ажиглалтад 16 хүн, гэрийн ажиглалтад 25 хүн,  ажиглалт тандалтын хугацаа дууссан 255 хүн байна. Сүүлийн 3 хоногт /2020.09.04-06/ ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Зоонозын өвчин судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийтдээ 1726 хүнд шинжилгээ хийсэн байна. Сүүлийн 3 хоногт коронавирус илрээгүй байна гэлээ.  

 

Таны сурталчилгаа