Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2020.09.07/ эрүүл мэндийн яамнаас цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд бүртгэгдсэн тарваган тахлын тохиолдол, өвчтөний биеийн байдлын талаар ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэлээс тодруулахад : "Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн байсан хүний бие хүндэрч уушгины хэлбэрт шилжсэн. Энэ хүн өмнө нь сумын эмнэлгээр өмнө нь 2 удаа үйлчлүүлсэн биеийн байдал нилээн хүндэрсэн. Аймгаас мэргэжлийн баг ажиллаж байгаа.  Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн учир ЭМЯ, Эрүүл мэндийн байгууллагаас  халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарал хяналт тавьж байгаа. Энэ хүний 1-р хавьтал болох 25 хүнийг тусгаарлан тарваган тахлын нян үүсгэгч илрүүлэх шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан "гэлээ. 

Таны сурталчилгаа