Цаг үеийн мэдээ

Өнөөдрөөс /2020.09.09/ эхлэн Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, Улсын онцгой комиссын шуурхай штабаас коронавирусний цаг үе нөхцөл байдлын мэдээллийг нэгтгэн даваа, лхагва, баасан гарагуудад хүргэж байна. Өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "2020 оны 9 сарын 7- 8-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 350 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг дэлгэрэнгүй танилцуулбал : 

8 сарын 20-нд Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 113 хүний шинжилгээ,

8 сарын 27, 28-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 95 хүний шинжилгээ,

8 сарын 20-нд Алтанбулагийг боомтоор орж ирсэн 45 хүний шинжилгээ,

Алтанбулагийн боомтоор орж ирсэн 45 жолоочийн сорьцод шинжилгээ хийхэд коронавирус  илрээгүй. Эдгээр нь давтан шинжилгээнүүд байгаа. 

Тусгаарлан ажиглах байранд байгаа 20 хүн,

Сувилалд тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ, 

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ,

Тандалтын зорилгоор хийсэн 10 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Ингээд нийт Монгол улсад батлагдсан тохиолдол 310 байгаагаас эдгэрсэн 296 хүн буюу 95 хувь гэсэн үг.  Сувиллын ажиглалтад 9 хүн, гэрийн ажиглалтад 29 хүн байгаа. Ажиглалт тандалт дууссан 258 хүн байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 14 хүн коронавирусний халдвартайгаар оношлогдож эмчлэгдэж байна. Үүнээс 8 хүний биеийн байдал хөнгөн, 6 хүн хүндэвтэр байна.

Өчигдөр 22:00 цагт Хонг-Конгоос 261 зорчигч ирсэн. Эдгээр хүмүүсийн эхний шинжилгээний хариуг маргааш танилцуулна" гэлээ.

Таны сурталчилгаа