Холливудын сүпер од Том Хэнкс Австрали улсад байх үедээ эхнэртэйгээ COVID19 халдвар авч эмчлэгдэн бүрэн эдгэрч эх орондоо буцсан билээ.
Тэрээр энэ удаад дахин Австралид иржээ. Ингэхдээ австралийн кино найруулагч Baz Luhrmann-ийн асар том төсвөөр бүтэж байгаа Elvis Presley-ийн тухай кинод тоглохоор өчигдөр Qld мужийн Gold Coast-д өөрийн хувийн онгоцоороо ирсэн аж.
Харин өнөө өглөө мужийн захирагч Annastacia Palaszczuk парламентийнхаа хүсэлтээр түүнийг заавал зочид буудлын тусгаарлалтад бус хувийн сууцандаа тусгаарлагдахыг зөвшөөрсөн байна.
Алдарт жүжигчин яг бусдын адил 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлах ёстой бөгөөд цагдаа нар гэртээ байгаа эсэхийг нь урьчилж мэдэгдэхгүйгээр шалгах болно гэдгийг анхааруулжээ.
Зочид буудлын тусгаарлалт хоолны чанар, жижигхэн бохир өрөөтэй, цэвэр агааргүй зэрэг гомдол дагуулсаар байгаа.
Qld мужийн хилийн хязгаарлалтын хүрээнд тус мужийнхан COVID19 голомтод цэгүүдээс ирж байгаа бол заавал 14 хоногийн зочид буудлын тусгаарлалтад өөрийн зардлаар орох ёстой. Гаднаас ирж байгаа хүмүүс ч мөн адил. Том Хэнкс шиг тусгай зөвшөөрөл аваагүй л бол.
Асар их хүлээлт үүсгэж байгаа найруулагч Luhrmann-ын уг киноны зураг авалт өнгөрсөн 3-р сард цар тахлын улмаас зогссон юм. Жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэр Rita Wilson нар халдвар авч, Gold Coast University Hospital-д эмчлүүлсэн билээ.
Оскарын шагналт жүжигчин тухайн үед буюу 4-р сард “Харж хандаж байсан бүх Австраличууддаа маш их баярлалаа” хэмээн өөрийн Twitter хуудсандаа бичиж байсан юм.
Эх сурвалж : 7news.com.au
Орчуулсан : Австралийн мэдээг Mонгол хэлээр хуудас