Цаг үеийн мэдээ

АНУ-ын 12 мужид ойн түймрийн 100 орчим голомт бүртгэгдэн замдаа тааралдсан бүхнийг хайр найргүй галдан шатааж байна. Орегон мужид олон арван хүн сураггүй болж, гамшгийн бүсэд амьдарч байгаа хагас сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Тус мужид сүүлийн 7 хоногийн хугацаанд мянган квадрат км нутаг дэвсгэр түймэрт өртөж, олон зуун байшин шатаж, 4 хүн амь насаа алдсан байна.

Хөрш Калифорни мужид нь ойн түймрийн улмаас агаарын хэм хэт халж, хүчтэй салхин шуурга дэгдэж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Калифорнид 7 хүн түймрийн улмаас амиа алджээ.

Вашингтоны хойд хэсэгт нэг ойтой хүү түймэрт амиа алдаж, эцэг эх нь хүнд түлэгдэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна.

Гамшгийн зарим бүсэд аврагчид ойртон ирж буй галаас оршин суугчдыг аврахын тулд гудамжаар чангаар орилолдон гүйж гэрээ яаралтай орхин зугтахыг иргэдэд анхааруулж байсан байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа