Америкийн реппер 47 настай Эминемийн амь насанд халдахыг завдсан хэрэг энэ оны 4 дүгээр сард гарсан нь олон нийтэд ил боллоо.
Цагдаагийн газраас мэдээлснээр хэрэг гарсан шөнө Эминемийг сэрэхэд дэргэд нь нэгэн үл таних эр зогсч байсан байна. Түүнээс гэрт нь юу хийж байгааг асуутал өөрийг нь хөнөөх гэж байна хэмээн хариулсан байна.
Дуудлагын дагуу цагдаа нарыг хэргийн газарт ирэхэд нэрт репперийн бие хамгаалагч нь гэмт хэрэгтэнтэй ноцолдож байжээ.
Хэрэгт холбогдсон Мэттью Хьюз гэгч орон гэргүй эр Эминемийн гал тогооны цонхыг нь хагалан гэрт нь нэвтэрсэн юм байна. Түүний хэргийг шүүх хурал энэ сарын 28-нд болох бөгөөд түүнд 20 жил хүртэлх хорих ял оноож магадгүй юм байна.
Эх сурвалж: nzherald