Цаг үеийн мэдээ

Дутуу нойртой хонож болохгүй

Дутуу нойртой байх нь ядрахад хүргэдэг. Зарим хүн өөрийгөө бүтэн нойроо хангалттай авч чадахгүй байгаа гэдгээ мэддэггүй. 18-60 насны хүмүүс багадаа өдөрт 7 цаг унтаж амрах ёстой. Харамсалтай нь 3 хүн тутмын нэг нь үүнээс бага унтдаг. Дутуу нойртой байх нь ядаргаанд хүргэхээс гадна өвчлөлд хүргэх магадлалыг өндөр болгодог.

17 Proven Tips to Sleep Better at Night 

Эрүүл бус хооллолт

Амин дэм, шим тэжээл агуулаагүй муу дэглэм болон хэт их боловсруулсан хоол хүнс, элсэн чихэр зэрэг нь таныг ядрангүй байдалд хүргэнэ. Таны бие организмд нейротрансмиттерүүдийг нэгтгэхийн тулд төрөл бүрийн витамин, эрдэс бодис хэрэгцээтэй байдаг. Тиймээс олон төрлийн жимс, ногоо хэрэглэхийг зөвлөж байна. Харин чихэр, шоколад зэрэг эрүүл бус хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь танд богино хугацаанд эрч хүч өгч байгаа хэдий ч удалгүй дахиад л ядарна. Учир нь цусан дах глюкозын түвшин багасдаг.

The smashingly good burgers at Burger Pig are no joke – Parlor OKC – Drink.  Eat. Repeat 

Хөдөлгөөн бага хийх

Хөдөлгөөн бол ядралтыг даван туулах гайхалтай арга. Судалгаагаар, 20 минутын завсарлага авч, эрчимтэй хөдөлгөөн хийх нь гайхалтай эрч хүчийг өгдөг гэжээ. Ирэх долоо хоногтоо хөдөлгөөн сайн хийгээрэй.

Stay Active. Eat Like a Champion - Unlock Food

Эрүүл мэндийн байдал

Та амьдралын хэв маягаа өөрчилсөн ч өөрийгөө ядарсан хэвээр мэдэрч байна уу? Магадгүй танд оношлогдоогүй байдал байж мэднэ. Эдгээр өвчлөлүүд үргэлж ядарсан мэдрэмжийг төрүүлнэ. Та эрүүл мэнддээ асуудалтай гэж бодож байвал эмчид хандаарай.

Цус багадалт

Архаг ядралтын хам шинж

Сэтгэл гутрал

Чихрийн шижин

Бамбай булчирхайн өвчин

 What Are The Types Of Health? – Some Day Starts Now

Таны сурталчилгаа