Цаг үеийн мэдээ

Франц улсад коронавирусний халдварын тохиолдол огцом нэмэгдсээр байна. Өнгөрсөн нэг хоногт халдварын 10561 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх өдрийнхтэй харьцуулахад мянга орчим тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Халдварын тархалт залуучуудын дунд ихээр нэмэгдэж байна. Тиймээс сулраад байгаа хөл хорио, сонор сэрэмжтэй байдалдаа эргэн орохыг албаныхан иргэддээ анхааруулжээ.

Тус улсад сүүлийн нэг хоногт 17 хүн коронавирусний халдвараар амиа алдснаар нийт нас барсан хүний тоо нь 30749-д хүрсэн байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа