Цаг үеийн мэдээ

Энэтхэгт коронавирусний нөхцөл байдал маш хүнд байна. Тус улсад сүүлийн 2 долоо хоногийн турш өдөр бүр тогтмол халдварын 100 мянга орчим тохиолдол шинээр бүртгэгдсээр байсан бөгөөд лхагва гарагт халдвар авсан нийт хүний тоо 5 саяд хүрсэн байна.Өнөөдрийн байдлаар Энэтхэгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 82 мянга орчим хүн коронавирусний улмаас амиа алдаад байна.

Энэтхэг улс нь халдварын тохиолдлоороо АНУ-ын дараа дэлхийд 2 дугаарт, нас баралтаараа АНУ, Бразилийн дараа 3 дугаарт бичигдэж байгаа юм.

1,3 тэрбум хүн амтай Энэтхэг улс эдийн засгаа сэргээхийн тулд хөл хориогоо сулруулсан нь ийнхүү халдвар хурдацтай тархах гол шалтгаан нь болсон байна. Зөвхөн сүүлийн 11 хоногийн хугацаанд халдварын нэг сая орчим тохиолдол нь бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа