Цаг үеийн мэдээ

Угандагийн зүүн хойд хэсгийн Морото хотын шоронгоос 200 орчим хоригдол оргосон байна. 15 орчим буу, галт зэвсгээр зэвсэглэсэн хоригдлууд зугтах замдаа нэг цэргийн аминд хүрсэн байна.

Хоригдлуудын мөрөөр мөшгиж, хөөн баривчлах ажилд олон зуун цэрэг цагдаа дайчлагдаад байгаа юм байна.

Одоогийн байдлаар 2 хоригдлыг баривчилж, өөр 2 хоригдол амиа алджээ. Хоригдлууд баригдахгүйн тулд шоронгийн тод шар өмсгөлөө тайлж, уул руу нүцгэн зугтацгаасан байна. Морото нь Караможа мужийн томоохон хот бөгөөд тус хот нь галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргийн гаралтаараа дээгүүрт бичигддэг байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа