Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн оны сүүлээр Хятадад коронавирус анх дэгдсэн цагаас хойш дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 30 саяд хүрсэн болохыг Жонс Хопкинсийн их сургуулийн судалгаа харуулж байна. Мөн халдвараар нас барсан хүний тоо нэг саяд хүрэхэд ойрхон буюу дэлхийн хэмжээнд 940 мянга орчим хүн энэхүү цар тахлаар амиа алдаад байна.

АНУ, Энэтхэг, Бразил улсууд халдварт хамгийн ихээр өртөж, хохирол амсаад байгаа юм. Түүнчлэн Европт сүүлийн үед халдварын шинэ тохиолдол огцом нэмэгдэж гуравдугаар сарын оргил үеийн үзүүлэлтийг давсан болохыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллэсэн байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа