Ливаны томоохон шоронд коронавирусний халдвар дэгдсэн байна. Бейрут хотын ойролцоо орших тус шоронгийн 200 орчим хоригдол халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогджээ. Хорих ангид нь эмнэлгийн тусламж үйлчилгээг хангалттай түвшинд үзүүлэхгүй байгааг эсэргүүцсэн хоригдлууд энэ долоо хоногийн эхээр жагсаал хийж байсан юм. Маш муу, тааруу нөхцөл байдалтай гэдгээрээ алдартай тус шоронд 3000 орчим хоригдол ял эдэлж байгаа юм байна.
Эх сурвалж: ВВС