Үндэсний Статистикийн хороо Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын хураангуй дүнг монгол бичгээр гаргасан байна. Хураангуй дүн нь хүн ам, үндэс угсаа, суурьшил, боловсрол зэрэг 16 хэсгээс бүрдсэн ба инфографикийг ч мөн монгол бичгээр хүргэсэн аж.