Зөгийн балны найрлаганд фитоницид хэмээх уураг байдаг бөгөөд энэ нь маш хүчтэй бактер устгах чадвартай байдаг бөгөөд мөн түүний найрлаганд нүүрс ус, органик хүчил, фермент, микро элемент, витамины олон найрлагууд багтдаг.
Цэвэр зөгийн балыг хэрхэн таних вэ?
Зөгийн балыг цэвэр эсэхийг шалгахдаа усанд уусгаж үзнэ. Усанд уусгахад тунадасгүй байвал цэвэр байна. Муу зөгийн балын шинж хэт чийгшилтэй байх, харлах, исэх, хөөсрөх, зөгийн балны гадарга дээр толбо, хээ угалз гарсан байх, зузаан цагаан давхарга үүсэх эсвэл бараан шингэн тунарч байдаг.
Хэрхэн хадгалах вэ?
Зөгийн балыг гэрэлтэй, дулаан газар байлгавал ашигтай бодисоо алддаг тул хадгалалт чухал юм. Мөн хэт халуун ус буюу халуун сүүнд хийж уусгах нь түүнд агуулагдах амин дэмүүдийг устгадаг тул бүлээн ус, бүлээн сүүнд найруулж уугаарай.
Зөгийн бал эрүүл мэндэд сайн гэдгийг мэддэг боловч ямар өвчний үед хэрхэн хэрэглэдгийг тэр бүр мэддэггүй.
• Цэвэр балыг ямар ч хурц өвчний үед
• Зүрх судасны өвчин
• Бактерицидный- Нянгийн өсөлт хөгжилтийг зогсоох өндөр чанартай учраас шарх шалбархай, хөлдөх, түлэгдэх арьсны болон мөөгөнцрийн өвчнүүдэд
• Хоолой өвдөх, буйлны үрэвсэл, яр шарх, арьсны өвчнүүдэд
• Бие организмын бодисын солилцоог идэвхжүүлж, хоол боловсруулалтыг сайжруулах
• Ходоодны шархыг анагаах, илүүдэл жинг багасгах
• Салст бүрхэвчийн эд эсийг тэжээх, сэргээх
• Элэг цөсний үрэвсэл
• Шүд цайруулах
• Хөгшрөлтийн эсрэг, залуужуулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Өтгөн хатдаг хүмүүс өглөө, оройд аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал уусгаж ууж заншвал маш сайн.
Ходоодны шархыг газар авахуулахгүй байх шид зөгийн баланд бий. Өглөө өлөн элгэн дээрээ хонуулсан зөгийн балаа хутгаад ууна. Үр дүнг сарын дараа та мэдрэнэ.
Арьс тань барзайгаад байвал зөгийн бал сүү хоёрыг 50/50 харьцаатай хутгаад нүүрэндээ түрхээд хаттал нь байлгавал толигор болдог.
Нүүрэн дээр тань юм гараад байвал өглөө өлөн элгэн дээрээ аяга зөгийн балтай ус юмуу цай ууж байгаарай.