Цаг үеийн мэдээ

Шинэ долоо хоногийн мэнд. Та өнөөдөр нойрмог, ядарсан өглөөг угтаж байгаа юм биш биз?

Өглөөг эрч хүчтэй угтсанаар тухайн өдрийг үр бүтээлтэй, өөдрөг өнгөрүүлдэг. Энэ нь та өглөөг хэрхэн угтаж ямар хүнс хэрэглэсэнтэй шууд хамааралтай юм. Тиймээс өглөөг эрч хүчтэй угтахад тань туслах хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна

1. Ногоон цай

Green Tea GIFs - Get the best GIF on GIPHY

Антиоксидантаар баялаг ногоон цайг ууж, өглөөг эрч хүчээр дүүрэн эхлүүлэх боломжтой. Энэ нь таны биеийг бүхэлд нь сэргээж, тухайн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах аж. 

2. Самар

13 Problems Only Almond Lovers Will Understand | 10 healthy snacks, Nut  allergies, Dog food recipes

Бүйлсэн самар нь өөртөө их хэмжээний магни агуулдаг. Энэхүү эрдэс бодис нь бие махбодид биохимийн 300 гаруй урвал явуулдаг бөгөөд цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлж, эрч хүчийг нэмэгдүүлдэг байна. Үүнээс гадна В витаминаар баялаг бүйлсэн самар нь таныг сэргээж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх аж. 

3. Шоколад 

Chocolate Choco GIF by Ritter Sport - Find & Share on GIPHY

Шоколадыг тархины хоол гэж нэрлэх нь бий. Учир нь шоколад тархины үйл ажиллагааг дэмжиж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг. Хэрвээ ажил, хичээлээ хийх гэтэл залхуу тань хүрч нойрмоглоод байвал багахан шоколад идээрэй. 

4. Нимбэг болон гаатай ус

Lemon Mint | Iced Tea | Sanjeev Kapoor Khazana GIF | Gfycat

Өглөөг ус ууж эхлүүлэх хамгийн тохиромжтой байдаг. Тэгвэл та усандаа бага зэрэг нимбэгний шүүс болон гаа хийж амтлан уугаарай. Энэ нь таны эрч хүчийг нэмэгдүүлж, сэргээх болно. 

 

 

Таны сурталчилгаа