Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаагаар манай улсад эмчилэх боломжгүй 27 нэр төрлийн өвчин байдаг учраас иргэд өртөг өндөр гадаадын улс орныг зорихоос өөр аргагүй болдог байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангийн мөнгөнөөс эх орондоо эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 хүртэл сая төгрөг олгож, дэмжлэг үзүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ. Энэ асуудлыг анхааралдаа авч ажиллахыг ЭМД-ын үндэсний зөвлөлийн дарга, гишүүнээр томилогдох албан тушаалтнуудаас хүсэв.