Цаг үеийн мэдээ

Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Софи дахь ЭСЯ Болгарын Русе мужийн захиргаа, Русе хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын газартай хамтран Чойжин ламын сүм музейн “Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг энэ оны 10 сарын 6-нд Русе хотын Уран зургийн галерейд зохион байгуулав. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Русе муж, хотын удирдлагууд, манай улстай хамтран ажилладаг ажил төрлийн холбоотой байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагын зочид төлөөлөгчид өргөнөөр оролцов. Үзэсгэлэн 10 сарын 12-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Русе хот нь Дунай мөрний эрэгт орших Болгарын соёл, урлагийн томоохон төв болно.

Эх сурвалж : Гадаад харилцааны яам

 

Таны сурталчилгаа