Цаг үеийн мэдээ

Баяхонгор аймгийн ГХУСАЗЗөвлөл, Засаг даргын санаачлага, дэмжлэгээр Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран архины хамаарал бүхий /донтогч/ иргэдэд эмнэлэгийн болон нийгэм, сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх “Жаргалтай амьдрал төв”-ийг Цагдаагийн газрын хуучин байрыг түшиглэн байгууллаа. Уг төвийн засвар тохижилтийн ажлыг нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэн, үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ.  

 

Дээрх төвд сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, гэр бүл судлаач, нийгмийн ажилтан зэрэг мэргэжлийн баг үйл ажиллагаа явуулж, архины хамаарал бүхий /донтогч/ иргэд болон тэдний гэр бүлд чиглэсэн цогц эмчилгээ, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлж, сэтгэцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, иргэд амар тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж бүрдэх юм байна.

Таны сурталчилгаа