Цаг үеийн мэдээ

УОК-ын шийдвэрээр Япон улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр Улаанбаатараас Токио руу хөөрнө. Тус онгоцоор нийт 259 иргэн эх орондоо ирэхээр бүртгүүлжээ. 

Тусгай нислэгээр ирсэн иргэдийг “Ворлд Монголиа”, “Корпорайт”, “Винзоу” зочид буудалд тусгаарлана.

УОК-ын  шийдвэрээр, энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Тэгвэл өнөөдрийн байдлаар, Казахстан улсаас 160 иргэн, БНСУ-аас тусгай нислэгээр 264 иргэн эх орондоо ирээд байна.

Таны сурталчилгаа