Амралтын өдрийн мэндийг эрхэм уншигч та бүхэнд хүргэе. Иог хийснээр олон төрлийн архаг өвчнийг анагааж болдгийг эрдэмтэд нотолжээ. Мөн иог хийх нь дараах өвчнийг эдгээж сайжруулах, өвчний явцыг буцаах буюу бүрмөсөн зогсооход тус дөхөм болдог аж. Үүнд:
• Зүрхний өвчин
• Астма
• Цусны өндөр даралт
• Ууц нурууны өвдөлт
• Хүзүүний өвдөлт
• Стресс ядаргаа
• Нурууны муруйлт
• Артрит
• Саахарын шижин өвчин
• Өтгөн хаталт
• Хоол боловсруулах эмгэг
• Нойргүйдэлт
• Сэтгэл санааны тогтворгүй байдал
• Бамбай булчирхайн асууудал
• Дархлааны судрал
• Залуужуулах зэрэг өвчлөлийг анагаадаг гэнэ. Тиймээс та яагаад өөртөө зав цаг гаргаад иогт явж болохгүй гэж. Йогын эрдэм мэдлэг асар их, гүн гүнзгий байдаг шиг, түүний ач тус мөн адил асар их. Йогоор хичээллэх нь бие, сэтгэл, оюун санаанд ач тустай. Мөн бидний эрхтэн систем бол бие, сэтгэл, оюун санааны салшгүй нийлэмж билээ. Бие дэх хэвийн бус байдал нь сэтгэлд нөлөөлж, мөн адил таагүй, тогтворгүй байдалыг сэтгэлд бий болгодог. Тиймээс иогийн дасгалууд нь бидний биед тэнцвэрт байдлыг бий болгох ач тустай юм.