2020 онд 40 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахалтай холбоотойгоор нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнээс бага байсан юм. Тиймээс ирэх онд цар тахал, БНХАУ-ын эдийн засаг өсөлт зэргийг тооцоолж, нүүрсний экспортоо тооцох ёстой. Эрх баригчид ирэх жил 42 сая тонн нүүрс экспортлоно гэж тооцоолжээ.
Австралийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ 2020 оны эхний найман сарын дунджаар 130.5 ам.долларт хүрсэн нь 2019 оны дундажтай харьцуулахад 26.3 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Цар тахлын дэгтэлтийн улмаас дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсан ч олон улсын судалгааны байгууллагаас БНХАУ-ын эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор 2021 онд нүүрсний үнийг тогтворжино гэж таамаглан 42 сая тонноор төлөвлөсөн байгаа юм.