Цаг үеийн мэдээ

Ургац хураалтын явцын мэдээгээх улсын хэмжээнд энэ сарын нэгний байдлаар 205.9 мянган тонн төмс, 132.5 мянган тонн үр тариа, 78.5 мянган тонн хүнсний ногоо хурааж, 506.5 мянган тонн хадлан, 12.1 мянган тонн гар тэжээл, 0.6 мянган тонн дарш бэлтгээд байгаа аж. Төмс, хүнсний ногооны хураалт өмнөх оноос 19-67.4 мянга буюу 32-48.7 хувиар өслөө. 

Харин бэлтгэсэн хадлан 274.8 мянган тонноор, бэлтгэсэн гар тэжээл 8.8 мянган тонноор, бэлтгэсэн дарш 0.3 мянган тонноор өмнөх оны үеэс тус тус буурсан байна.

Дархан-Уул, Дорнод, Төв, Булган, Сэлэнгэ аймгуудад нийт үр тарианы 6.5-47,9 хувийг, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймгуудад нийт төмсний 3.1-67.8 хувийг, Төв, Ховд, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг хүнсний ногооны 12.5-30.1 хувийг тус тус хураасан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 

Таны сурталчилгаа