Өчигдөр Тажикистан улсад явагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын өнөөгийн Ерөнхийлөгч Эмомали Рахмон 90,92 хувийн саналаар улиран сонгогдсон байна. Таван нэр дэвшигч өрсөлдсөн тус сонгууль 85,39 хувийн ирцтэй явагджээ.
1992 оноос хойш Тажикистаны төрийн эрхийг тасралтгүй барьж байгаа Рахмоны хувьд энэ сонгууль тав дахь удаагийнх нь болж байгаа юм.
Энэ жил 68 настай Эмомали Рахмон нь зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудаас төрийн жолоог хамгийн удаан хугацаанд атгаж буй хүнд тооцогдож байгаа юм.
Эх сурвалж: Риа новости