Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг Дундговь аймагт ажиллаж, аймгийн ОБГ-т автомашин хүлээлгэн өглөө.
Тодруулбал, "Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах" төслийн хүрээнд аймгийн ОБГ-ыг МАЗ маркийн “АЦ-11-40” загварын гал түймэр унтраах үндсэн албаны автомашин, “Hyundai county” маркийн хээрийн удирдлагын зориулалтын автомашин, "Hyundai starex" маркийн шуурхай албаны эмнэлгийн тоноглолтой автомашинтай болгосон байна.
Ингэснээр Дундговь аймгийн ОБГ-ын техник хэрэгслийн хангалт сайжирч, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх чадамж нэмэгдэж байгаа аж.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба