Цаг үеийн мэдээ

9 сая гаруй хүн амтай Хятадын Чиндао хот таван өдөрт багтаан нийт иргэдээ коронавирусний шинжилгээнд хамруулж дуусгахаар төлөвлөсөн байна.

Тус хотод сүүлийн өдрүүдэд коронавирусний гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдлууд шинээр бүртгэгдсээр байгаатай холбогдуулан энэ ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Хотын оршин суугчид шинжилгээ өгөхөөр урт дараалал үүсгэж байгаа бөгөөд шинжилгээ авах цэгүүд 07:00-23:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм байна.

Коронавирусний голомт болсон Хятадын Ухань хот тавдугаар сард 11 сая оршин суугчаа бүгдийг нь арван хоногт багтаан шилжилгээнд хамруулж байсан юм.

Өнгөрөгч онд цар тахал дэгдснээс хойш тус улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын 91,305 тохиолдол бүртгэгдэж, 4,746 хүн нас барсан байна. Сүүлийн нэг хоногт Хятадад халдварын 27 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Эх сурвалж: ВВС, WHO

Таны сурталчилгаа