АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх сард болно. Сонгуулийн сурталчилгаандаа нэмэр болох үүднээс тус улсын төрийн тэргүүн Трамп “Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах гэрээ-4”-ийг ОХУ-тай байгуулахаар болсон байна. Тэрээр урьд нь энэхүү гэрээг ОХУ-тай байгуулахыг оролдож байсан ч хүлээж аваагүй аж. Хоёр талын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөллүүд Швейцарийн Женев хотноо уулзжээ. Тус гэрээний гол зорилго нь хоёр орны цөмийн хүчний харьцааг адил тэгш хэмжээнд байлгахад оршиж байгаа гэнэ.