Цаг үеийн мэдээ

Японы Киотогийн Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд коронавирус нь хүний арьсан дээр есөн цаг орчим амьдрах чадвартайг тогтоосон байна. Судлаачдын онцолж буйгаар ханиадны вирусээс тав дахин илүү хугацаагаар амьдрах чадвартай аж. Туршилтын явцад эрдэмтэд 80 хувийн эталоны спирт нь уг вирусийг 15 секундын дотор устгадаг болохыг тогтоосон байна. Түүнчлэн гараа байнга ариутгах нь халдварын 100 дахин бууруулдаг учраас иргэд хараа хяналтаа сулруулалгүй ариутгалын бодис тогтмол хэрэглэхийг онцолжээ. 

 

Таны сурталчилгаа