Энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Зэрлэгийн нуруу” гэх газарт зургаан иргэн самар түүж явснаас Дархан-Уул аймгийн 52 настай, эрэгтэй иргэн О сураггүй болсон тухай дуудлага ирсэн байна.
Тус хэрэг дээр Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм.
Иргэн О нь Хилийн 0243 дугаар ангийн 7 дугаар заставт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Хүдэр сумын Байгаль орчны байцаагч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.