Цаг үеийн мэдээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ.

ОХУ-аас Монгол Улсын өмчлөлд шилжиж ирсэн БГД-ийн дөрөвдүгээр хорооны нутагт байрлах 17 дугаар байр, БЗД-ийн дөрөвдүгээр хорооны 11, 12, 13 дугаар байр, тавдугаар хороонд байрлах нэг, долоодугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын дөрөвдүгээр багт байх гурав, дөрөвдүгээр байрны нийт 44 айлын орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрлөө. Ингэснээр ОХУ-аас шилжүүлж авсан найман байрны 549 айлын орон сууцыг оршин суугчдад нь хүлээлгэн өгч дуусч байна.

Таны сурталчилгаа