ОНЦ ДҮМД анимейшныг бүтээсэн Beer Night Studio бүтээл олноо Пуужин Баяраа нэрээрээ алдартай Rokit Bay өөрийн багийн хамтаар бүтээж буй Fragile тоглоом энэ оны 11-р сарын 11-нд нээлтээ хийхээр болжээ.
Fragile тоглоомд хүний наймааны хохирогч болж буй 10 настай бяцхан охины түүхийг өгүүлдэг аж.
Тоглоомын хувьд Монголоос тоглоход үнэгүй (Wishlist-дээ нэмсэн байх хэрэгтэй) бөгөөд харин гадаад орноос тоглоход 9.99$ байх юм байна.
Мөн энэхүү тоглоом маань Android болон iOS үйлдлийн системт утасны хувилбар гарна гэнэ.