Ирэх сарын 3-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульдаа АНУ-ын 10.5 сая гаруй иргэн хугацаанаас өмнө саналаа өгсөн тухай “Unites States elections project” цахим хуудаснаа мэдээлсэн байна.
Санал асуулгад оролцогчдын 57 хувь нь Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден, 41 хувь нь одоогийн ерөнхийлөгч Дональд Трампт санаа өгөхөөр илэрхийлсэн байна.
Хугацаанаас өмнө саналаа өгсөн сонгогчдын тоогоор Флорида муж улс тэргүүлсээр байгаа юм. Тус муж улсад 1.6 сая, Виржини муж улсад 977, Мичиганд 965 мянган хүн тус бүр саналаа өгсөн аж.