Хятадад хөлдөөсөн бүтээгдэхүүн дотроос амьд коронавирус илэрчээ. БНХАУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх , хяналт тавих төвөөс энэ талаар мэдэгдсэн байна. Саяхан тус төв Циндао хотноо тархаад буй ковидын халдварын шалтгааныг тодруулахаар ажиллах үеэр амьд вирусыг илрүүлсэн нь анхны тохиолдол болоод байгаа юм. Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар хөлдөөсөн бүтээгдэхүүний баглаа боодолд хүрснээр халдвар авах магадлал бага хэдий ч тун эрсдэлтэй гэжээ.