Цаг үеийн мэдээ

 

Шинэ Зеландад бямба гаригт болж өндөрлөсөн парламентын сонгуулийн дүн гарчээ. Урьдчилсан дүнгээр одоогийн ерөнхий сайд Жасинда Ардерни тэргүүтэй Хөдөлмөрийн нам 49.1 хувийн санал авч, парламентад 64 суудал авсан байна. Тэрбээр ирэх дөрвөн жилд улиран сонгогдохоор боллоо. Тус намын гол өрсөлдөгч байсан Үндэсний намынхан 26.8 хувийн санал буюу парламентад 35 суудал авчээ. Шинэ Зеландын парламентын сонгууль өнгөрсөн есдүгээр сард товлогдоод байсан ч цар тахалтай холбогдуулан хойшлогдсон юм.

Таны сурталчилгаа