Цаг үеийн мэдээ

 

Оюутолгой энэ оны III улиралд 36.743 унци алт олборложээ. Энэ нь өнгөрсөн оны III улиралтай харьцуулахад 43 хувиар өссөн дүн юм. Харин энэ оны II улиралд олборлосонтой харьцуулахад 19 хувиар өссөн байна. Алтнаас гадна зэсийн олборлолт мөн өсчээ. Тодруулбал, 36.286 тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28 хувиар өссөн үзүүлэлт юм. Оюутолгой төслийн 66 хувийг “Туркойз хилл ресус”, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг аж. “Туркойз хилл ресус”-ын хувьцааны ихэнх хэсгийг “Рио Тинто” групп эзэмшдэг байна.

Таны сурталчилгаа