Цаг үеийн мэдээ

Францын Гвиана хотод байрладаг “Куру” сансрын буудлаас “COVID-19”-ийн улмаас хойшилсон зөөгч “Союз” пуужинг хөөргөх ажиллагааг ирэх сарын сүүлээр дахин эхлүүлнэ гэж ОХУ-ын сансар огторгуйн хэсэгт ажилладаг эх сурвалжаас “Спутник” агентлагт мэдээлжээ.

Фрегат-М хурдасгууртай “Союз-Ста” пуужин болон Арабын Нэгдсэн Эмират улсын “Шонхорын нүд-2” хиймэл дагуулыг өнгөрсөн гуравдугаар сарын эхээр хөөргөхөөр төлөвлөсөн байжээ. Гэвч ОХУ-ын зөөгч пуужинд техникийн болон хурдасгуурт асуудал гарснаар хугацааг нь хойшлуулж нөөцөлж байсан өөр нэг хөдөлгүүрийг тавих шаардлагатай болсон байна.

Харин “Куру” сансрын баазыг “COVID-19” -ийн улмаас өнгөрсөн гуравдугаар сарын дундуур хаажээ. Ингэснээр пуужин хөөргөх ажиллагааг ес болон аравдугаар сард хийхээр болсон аж. Сансрын агентлагийн нэг төлөөлөгч “Фрегат-М хурдасгууртай холбоотой асуудлын улмаас хөөргөх хугацааг нь хойшлуулсан пуужинг ирэх сарын эхээр хөөргөн” гэж мэдэгджээ.

 

Таны сурталчилгаа