Цаг үеийн мэдээ

 

Нийслэлийн суурьшлын бүс тэлснээр зэрлэг амьтны тархац нутаг хумигдан, идэш тэжээлийн хомсдолд орох болсон. Улмаар ногоон бүсийн амьтад суурьшлын бүсрүү нэвтэрч, зэрлэг нохойд бариулах, төмөр хашлагад хавчуулагдах тохиолдолд сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэдэг.

Тйимээс нийслэлийн Байгаль орчны газрынхан “Зэрлэг амьтан асрах төв” байгуулж суурьшлын бүсэд нэвтрэн бэртэж, гэмтсэн амьтдыг тэнхрүүлэн, байгальд нь буцаан тавих ажлыг өнгөрсөн оноос зохион байгуулсан юм.

2019 онд ногоон бүсэд оршин суудаг иргэд амьтан бэртэж гэмтсэн гэх 43 дуудлага дээрх газарт өгсөн бол энэ оны эхний 10 сарын байдлаар хүмүүсээс 104 мэдээлэл хүлээн авчээ. Хөхтөн 26, шувуу 46, хэвлээр явагч 30 амьтан бэртэж, гэмтсэний 16-г нь асрах төвд тэнхрүүлж, 71-ийг нь шууд байгальд тавьсан бол 17 нь эмчилгээ авч чадалгүй хорогдсон байна.

Таны сурталчилгаа